Эрдэнэт Зар
Мэдээллийн сан ашиглах лицензийн нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.07.02
Үйлчилгээ үзүүлэгч: "Саак Холдинг" ХХК
Холбоо барих: info@erdenetzar.mn, 99093445
Энэхүү нөхцөл нь Erdenetzar.mn сайтын мэдээллийн сан, зарын мэдээлэл, зураг, ангилал, хайлтын үр дүн, хэрэглэгчийн интерфейс, программ хангамж, AI туслах болон холбогдох контентыг ашиглах эрх, хязгаарлалтыг тодорхойлно.
1. Ерөнхий нөхцөл
1.1. Сайтад бүртгүүлж, үйлчилгээ ашигласнаар хэрэглэгч энэхүү лицензийн нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнд тооцогдоно.
1.2. Компани нь хэрэглэгчид сайтыг хувийн болон хууль ёсны бизнесийн хэрэгцээнд ашиглах хязгаарлагдмал, шилжүүлэх боломжгүй, онцгой бус эрх олгоно.
1.3. Энэхүү эрх нь зөвхөн сайтын хэвийн интерфейс, зөвшөөрөгдсөн функц, хэрэглэгчийн бүртгэлээр дамжуулан хэрэгжинэ.
2. Хэрэглэгчид хориглох үйлдэл
2.1. Дараах үйлдлийг хориглоно:
- сайтын зарын мэдээллийг автоматаар хуулах, татах, scrape хийх;
- bot, crawler, script, extension, зөвшөөрөлгүй API ашиглах;
- бусдын зар, зураг, тайлбар, холбоо барих мэдээллийг хуулбарлан дахин нийтлэх;
- мэдээллийн санг өөр сайт, апп, group, page, marketplace дээр зөвшөөрөлгүй ашиглах;
- хэрэглэгчдийн утас, имэйл, байршил, зарын мэдээллийг цуглуулж худалдах, сурталчилгаанд ашиглах;
- сайтын программ хангамжийг задлах, reverse engineer хийх;
- системийн аюулгүй байдлыг тойрох, тест нэрээр халдах;
- хайлтын үр дүн, ангилал, үнэ, статистик мэдээллийг бөөнөөр нь хуулбарлах;
- Компанийн нэр, лого, дизайн, интерфейсийг төөрөгдүүлэх байдлаар ашиглах.
2.2. Дээрх үйлдэл илэрсэн тохиолдолд Компани хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, бүртгэлийг хаах, хохирол нэхэмжлэх, эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.
3. Хэрэглэгчийн оруулсан контент
3.1. Хэрэглэгч зар нийтэлснээр тухайн зарын мэдээлэл, зураг, тайлбар, үнэ, байршил, үзүүлэлтийг сайтад нийтлэх, хадгалах, ангилах, хайлтад харуулах, апп болон вебээр түгээх, сурталчилгааны зорилгоор урьдчилан харах хэлбэрээр ашиглах эрхийг Компанид олгоно.
3.2. Хэрэглэгчийн оруулсан зарын өмчлөх эрх хэрэглэгчид хэвээр үлдэнэ. Гэхдээ сайт дээр нийтлэгдсэн хугацаанд болон техникийн шаардлагатай хугацаанд Компани тухайн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглаж болно.
3.3. Компани зарын зураг, хэмжээ, форматыг сайтын шаардлагад нийцүүлэн шахах, тайрах, watermark хийх, preview үүсгэх, thumbnail болгох эрхтэй.
3.4. AI туслах ашигласан тохиолдолд хэрэглэгчийн оруулсан өгөгдлөөс санал болгосон бичвэр, ангилал, тайлбар нь хэрэглэгч нийтлэхээс өмнө шалгах ёстой туслах мэдээлэл байна.
4. Арилжааны нэмэлт эрх
4.1. Зар сурталчилгаа, байгууллагын багц, агент, үл хөдлөх, авто, үйлчилгээний бизнес хэрэглэгчдэд зориулсан нэмэлт эрх, төлбөртэй багцыг Компани тусгай нөхцөлөөр санал болгож болно.
4.2. Төлбөртэй багц авсан нь сайтын мэдээллийн санг бөөнөөр нь хуулах, татах, дахин худалдах, өөр платформд нийтлэх эрх олгохгүй.
4.3. Тусгай API, integration, байгууллагын дата ашиглалт шаардлагатай бол Компанитай бичгээр тусдаа гэрээ байгуулна.
5. Лицензийн хугацаа ба цуцлалт
5.1. Энэхүү лиценз нь хэрэглэгч үйлчилгээ ашиглаж эхэлсэн үеэс хүчин төгөлдөр болно.
5.2. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөл, лицензийн нөхцөл, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Компани лицензийг цуцлах, хэрэглэгчийн эрхийг хязгаарлах эрхтэй.
5.3. Лиценз цуцлагдсан ч хэрэглэгчийн өмнө нийтэлсэн зөрчил, хохирол, төлбөр, маргаантай холбоотой хариуцлага хэвээр байна.
