Эрдэнэт Зар
Луйвраас сэргийлэх зөвлөмж
Сүүлд шинэчлэгдсэн: 2026.07.02
Үйлчилгээ үзүүлэгч: "Саак Холдинг" ХХК
Холбоо барих: info@erdenetzar.mn, 99093445
Эрдэнэт Зар нь хэрэглэгчдийг хооронд нь холбох зарын платформ. Бид сэжигтэй зар, спам, луйврын эрсдэлийг бууруулахын төлөө ажилладаг боловч хэрэглэгч бүр өөрийн төлбөр, уулзалт, бичиг баримт, бараа шалгалтаа анхааралтай хийх шаардлагатай.
1. Зөвхөн албан ёсны домэйн ашигла
Манай албан ёсны хаяг:
- Erdenetzar.mn
Үүнтэй төстэй бичигдсэн, нэмэлт үсэг, зураас, өөр домэйн, хуурамч төлбөрийн хуудас бүхий холбоосоор нэвтрэхгүй байхыг анхаарна уу.
2. Баталгаажуулах кодоо хэнд ч битгий өг
Эрдэнэт Зар таны OTP код, нууц үг, банкны картын мэдээлэл, интернет банкны нууцлал, иргэний үнэмлэхийн зураг, CVV кодыг чат, утас, мессежээр асуухгүй.
Хэн нэгэн “кодоо хэлээд өг”, “дансаа баталгаажуул”, “мөнгө авахын тулд картаа оруул” гэж шаардаж байвал луйврын шинжтэй.
3. Урьдчилгаа төлбөр хийхээс болгоомжил
Бараа, хөрөнгө, үйлчилгээ бодитоор байгаа эсэхийг шалгаагүй байж урьдчилгаа төлбөр хийхгүй байхыг зөвлөж байна.
Ялангуяа дараах тохиолдолд болгоомжил:
- “Олон хүн авах гэж байгаа, одоо урьдчилгаа хий” гэж яаравчлуулах;
- зах зээлийн үнээс хэт хямд санал болгох;
- өөр хотод байгаа, уулзах боломжгүй гэж хэлэх;
- гуравдагч хүний данс руу мөнгө шилжүүлэхийг шаардах;
- хуурамч баримт, screenshot илгээх;
- линкээр орж төлбөр авах/төлөхийг шаардах.
4. Бараа, бичиг баримтаа өөрөө шалга
Худалдан авагч дараах зүйлсийг заавал шалгана:
- бараа бодитоор байгаа эсэх;
- эвдрэл, гэмтэл, иж бүрдэл;
- өмчлөгч мөн эсэх;
- бичиг баримт, гэрчилгээ, серийн дугаар;
- үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, гэрчилгээ, лавлагаа;
- автомашины гэрчилгээ, торгууль, арлын дугаар, техникийн байдал;
- үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрөл, туршлага, хаяг байршил.
5. Аюулгүй газар уулз
Олон хүнтэй, гэрэлтүүлэгтэй, камертай газарт уулз.
Их хэмжээний мөнгө бэлнээр авч явахгүй байхыг зөвлөж байна.
Боломжтой бол гэр бүл, найз нөхөддөө хаана уулзахаа мэдэгд.
Үл хөдлөх хөрөнгө, автомашин, өндөр үнийн дүнтэй хэлцэлд гэрээ, баримт, банкны баталгаатай шилжүүлэг ашигла.
6. AI бөглөсөн мэдээлэл бол баталгаа биш
AI туслах зураг, аудио, текстээс мэдээлэл санал болгож болох ч тухайн бараа, хөрөнгө, бичиг баримт, өмчлөх эрхийг баталгаажуулахгүй.
Зарын мэдээллийг нийтлэхээс өмнө зар оруулагч өөрөө шалгаж баталгаажуулна. Зар үзэж буй хэрэглэгч мөн өөрөө нягтална.
7. Сэжигтэй зарыг мэдээл
Дараах тохиолдолд бидэнд мэдэгдэнэ үү:
- хэт хямд, итгэмээргүй санал;
- урьдчилгаа нэхэх;
- хуурамч линк илгээх;
- OTP, карт, иргэний үнэмлэх шаардах;
- бараа үзүүлэхээс татгалзах;
- өөр хүний зураг, зар хуулсан байх;
- доромжилсон, заналхийлсэн, хууль бус агуулга.
Мэдээлэх суваг:
- Сайт дээрх “Мэдээлэх” товч
- info@erdenetzar.mn
- 99093445
8. Маргаан гарвал
Эрдэнэт Зар нь хэрэглэгчдийн хоорондын хэлцлийн тал биш. Төлбөр, бараа, өмчлөх эрх, чанар, үйлчилгээтэй холбоотой маргааныг талууд өөр хоорондоо шийдвэрлэнэ.
Залилан, хулгай, сүрдүүлэг, бичиг баримтын зөрчил, их хэмжээний хохирол үүссэн гэж үзвэл цагдаагийн байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллагад хандана уу.
