Эрдэнэт Зар

Нууцлал ба мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026.07.02

Үйлчилгээ үзүүлэгч: "Саак Холдинг" ХХК

Холбоо барих: info@erdenetzar.mn, 99093445

Энэхүү бодлого нь “Саак Холдинг” ХХК-ийн эрхлэн ажиллуулдаг Erdenetzar.mn сайт, апп болон холбогдох үйлчилгээний хүрээнд хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулах талаар тайлбарлана.

1. Бид ямар мэдээлэл цуглуулж болох вэ?

1.1. Бүртгэлийн мэдээлэл:

  • утасны дугаар;
  • имэйл хаяг;
  • нэр, хэрэглэгчийн нэр;
  • нэвтрэх, баталгаажуулах мэдээлэл;
  • хэрэглэгчийн тохиргоо.

1.2. Зар нийтлэхтэй холбоотой мэдээлэл:

  • зарын гарчиг, тайлбар, үнэ;
  • ангилал, дэд ангилал;
  • байршил, баг/микр, нэмэлт хаяг;
  • зураг, видео, файл;
  • холбоо барих мэдээлэл;
  • зарын төлөв, огноо, үзэлт, идэвхжүүлэлт.

1.3. AI туслахтай холбоотой мэдээлэл:

  • хэрэглэгчийн оруулсан зураг;
  • аудио команд, дуу хоолойн бичлэг эсвэл хөрвүүлсэн текст;
  • AI системээс санал болгосон ангилал, тайлбар, талбарын утга;
  • хэрэглэгчийн засварласан эцсийн мэдээлэл.

1.4. Төлбөртэй үйлчилгээтэй холбоотой мэдээлэл:

  • төлбөрийн дүн;
  • үйлчилгээний төрөл;
  • багцын хугацаа;
  • гүйлгээний төлөв;
  • төлбөрийн системээс ирэх баталгаажуулалтын мэдээлэл.

1.5. Автоматаар цугларч болох техникийн мэдээлэл:

  • IP хаяг;
  • төхөөрөмжийн төрөл;
  • browser, үйлдлийн систем;
  • cookie болон session мэдээлэл;
  • сайтын хэрэглээний лог;
  • аюулгүй байдлын бүртгэл;
  • алдаа, crash, performance мэдээлэл.

1.6. Харилцаа холбооны мэдээлэл:

  • санал хүсэлт;
  • гомдол;
  • хэрэглэгчийн тусламжийн хүсэлт;
  • луйврын мэдээлэл;
  • хэрэглэгчтэй хийсэн имэйл, чат, дуудлагын тэмдэглэл.

2. Мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?

2.1. Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • хэрэглэгч бүртгэх, нэвтрүүлэх, баталгаажуулах;
  • зар нийтлэх, засах, устгах, ангилах;
  • хэрэглэгчид зар харуулах, хайлт ажиллуулах;
  • төлбөртэй үйлчилгээ идэвхжүүлэх;
  • AI туслах ашиглан зарын мэдээлэл санал болгох;
  • аудио командыг текст болгон хөрвүүлэх;
  • хэрэглэгчийн хүсэлт, гомдол, саналд хариу өгөх;
  • луйвар, спам, давхар бүртгэл, хууль бус үйлдлээс сэргийлэх;
  • сайтын ажиллагаа, хурд, аюулгүй байдлыг сайжруулах;
  • хуульд заасан үүрэг биелүүлэх;
  • статистик, дотоод шинжилгээ хийх.

2.2. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгчийг хохироох, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, хууль бус зорилгоор ашиглахгүй.

3. AI болон аудио командын нууцлал

3.1. Хэрэглэгч AI туслах ашиглах үед зураг, бичвэр, аудио команд нь зарын талбаруудыг таних, санал болгох, бөглөх зорилгоор боловсруулагдана.

3.2. AI туслахын гаргасан санал нь зөвхөн туслах зориулалттай бөгөөд нийтлэхээс өмнө хэрэглэгч өөрөө шалгаж баталгаажуулна.

3.3. Хэрэглэгч иргэний үнэмлэх, банкны карт, гэрчилгээ, хувийн нууц баримт, бусдын хувийн мэдээлэл агуулсан зураг, аудио, файл оруулахгүй байх үүрэгтэй.

3.4. Компани нь AI туслахын ажиллагаанд гуравдагч этгээдийн технологи, сервер, API ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна.

3.5. Хэрэглэгчийн зураг, аудио, зарын мэдээллийг олон нийтэд нээлттэй AI загвар сургах зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй.

4. Мэдээлэл дамжуулах нөхцөл

4.1. Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах этгээдэд шаардлагатай хэмжээнд дамжуулж болно:

  • сервер, hosting, cloud үйлчилгээ үзүүлэгч;
  • SMS, имэйл, мэдэгдэл илгээх үйлчилгээ;
  • төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч;
  • AI боловсруулалтын үйлчилгээ үзүүлэгч;
  • analytics, performance, security үйлчилгээ;
  • хуульд заасан үндэслэлээр эрх бүхий төрийн байгууллага;
  • хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн гуравдагч этгээд.

4.2. Бид мэдээллийг дамжуулахдаа зөвхөн тухайн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр дамжуулахыг эрмэлзэнэ.

4.3. Хуульд заасан үндэслэлгүй, хэрэглэгчийн зөвшөөрөлгүй тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг худалдах, задруулахгүй.

5. Мэдээлэл хадгалах хугацаа

5.1. Хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байх хугацаанд бүртгэлийн үндсэн мэдээлэл хадгалагдана.

5.2. Зар устсан, хугацаа дууссан, нуусан тохиолдолд системийн бүртгэл, төлбөрийн мэдээлэл, гомдол маргаантай холбоотой мэдээллийг аюулгүй байдал, хууль хэрэгжилт, маргаан шийдвэрлэх зорилгоор тодорхой хугацаанд хадгалж болно.

5.3. Хэрэглэгч өөрийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Гэхдээ хуульд заасан, төлбөр тооцоо, маргаан, зөрчил шалгах, аюулгүй байдлын үндэслэлтэй мэдээлэл тодорхой хугацаанд хадгалагдаж болно.

6. Мэдээллийн аюулгүй байдал

6.1. Компани нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

  • HTTPS шифрлэлт ашиглах;
  • нэвтрэх эрхийн хязгаарлалт хийх;
  • системийн лог бүртгэл хөтлөх;
  • нууц үг, баталгаажуулах кодын хамгаалалт хийх;
  • серверийн шинэчлэлт, backup, monitoring хийх;
  • сэжигтэй үйлдэл, давхар бүртгэл, спам илрүүлэх;
  • ажилтны дотоод эрхийн түвшинг хязгаарлах.

6.2. Гэсэн хэдий ч интернет орчинд 100 хувь эрсдэлгүй систем байх боломжгүй тул хэрэглэгч өөрийн нууц код, OTP, төхөөрөмж, холбоос, банкны мэдээллээ хамгаалах үүрэгтэй.

7. Хэрэглэгчийн эрх

7.1. Хэрэглэгч дараах эрхтэй:

  • өөрийн мэдээлэлтэй танилцах;
  • буруу мэдээллээ засах;
  • бүртгэлээ устгуулах хүсэлт гаргах;
  • зар, зураг, мэдээллээ устгах;
  • мэдээлэл ашиглах зөвшөөрлөө цуцлах;
  • AI туслах ашиглахаас татгалзах;
  • маркетингийн мэдэгдэл хүлээн авахаас татгалзах;
  • мэдээллийн зөрчил, буруу ашиглалтын талаар гомдол гаргах.

7.2. Хэрэглэгч хүсэлтээ info@erdenetzar.mn хаягаар эсвэл сайтын “Санал хүсэлт” хэсгээр илгээж болно.

8. Cookie ба tracking

8.1. Сайт нь хэрэглэгчийг таних, session хадгалах, хайлт сайжруулах, статистик гаргах, аюулгүй байдал хангах зорилгоор cookie болон ижил төстэй технологи ашиглаж болно.

8.2. Хэрэглэгч browser тохиргоогоор cookie ашиглалтыг хязгаарлаж болох боловч зарим үйлчилгээ бүрэн ажиллахгүй байж болно.

9. Мэдээллийн зөрчил гарсан тохиолдолд

9.1. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүссэн нь тогтоогдвол Компани холбогдох арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд хэрэглэгч болон эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

9.2. Хэрэглэгч өөрийн бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, OTP алдсан, сэжигтэй холбоос дарсан, залилангийн шинжтэй үйлдэлд өртсөн гэж үзвэл нэн даруй нууц үг, нэвтрэх тохиргоогоо сольж, Компанид мэдэгдэнэ.

10. Бодлогын өөрчлөлт

10.1. Компани нь энэхүү нууцлалын бодлогыг шинэчлэх эрхтэй.

10.2. Шинэчилсэн бодлого сайтад нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.